Эрдэм шинжилгээ илтгэлийн уралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

Мэдээ мэдээлэл Завхан аймгийн Залуучууд Оюутны Хөгжлийн Төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эрдэм Шинжилгээ, илтгэлийн уралдаан 2011-05-12-ны өдөр МУИС-ийн Эрдмийн дугуй танхимд 5 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Завханы залуусын эрдэм шинжилгээний бага хурал болно

Мэдээ мэдээлэл Завхан аймгийн Залуучууд Оюутны Хөгжлийн Төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Завхан нутгийн хөгжилд залуус бидний оролцоо" ерөнхий сэдвийн хүрээнд явагддаг эрдэм шинжилгээний бага хурал, илтгэлийн тэмцээн 2011 оны 5 сарын 12-нд болно.

  • Хуудас 1-н 1

Завхан Аймгийн Залуучууд Оюутны Хөгжлийн Төв

 
МЭНДЧИЛГЭЭ

 

Эрт эдүгээх цагийн түүхэнд мөнхөрсөн хутагт хувилгаад, эрдэмтэн мэргэдийнхээ суу билгээр Монголын түүхэнд өөрийн өөрийн гэсэн арилашгүй тод мөрийг үлдээж чадсан агуу түүхийн өлгий нутаг бол Отгонтэнгэр хайрхан уулаа түшин орших Завхан аймаг билээ. Энэ их нутгийн ирээдүйг авч явах залуусыг маань эв нэгдлийн илэрхийлэл бол яах аргагүй “Завхан аймгийн залуучууд оюутны хөгжлийн төв” гэдэгт итгэл дүүрэн байдаг юм. Завхан нутгийн маань оюутан залуус хөгжлийн төлөө нэгдэн нягтарч, хамтран хөдөлмөрлөж оюун ухаанаа уралдуулан байгаа нь үнэхээрийн сайшаалтай хэрэг мөнөөс мөн. Завхан аймгийн залуучууд оюутны хөгжлийн төв хэмээх төрийн бус байгууллага үүсэн бий болсон цагаасаа нутгийнхаа оюутан залуусын төлөө олон ажлуудыг санаачлан хийж, тэдэнд бодитой хөрөнгө оруулалт хийж чадсан нь тэднийг ярих биш хийж бүтээж чаддаг залуус гэдгийг бэлхнээ харуулж байна.Миний бие залуус та бүхэнтэйгээ хамтран нутаг орноос төрөн гарсан эрдэмтэн мэргэдийнхээ гаргасан жимээр гэзэг даран урагшилж ихийг хийж бүтээн нутаг орнынхоо хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулан, хамтран ажиллах болсондоо туйлын сэтгэл хангалуун байна. Төрсөн нутгийнхаа хөгжлийн төлөө оюутан залуус та бүхэнтэйгээ улам ихийг хийж бүтээхийн ерөөлийг өргөе

Та бүхэн ЗАЗОХТ-ийн вэб сайтад тухлан саатаж, таалан соёрхоно уу!