
ЗАВХАН АЙМГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын баруун хэсэгт баруун талаараа Ховд, Увс, хойд талаараа Тува улс, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэдэг, 1923 онд байгуулагдсан таван аймгийн нэг юм. Нутаг дэвсгэр нь 82,0 мян.км.кв, хүн ам нь 76614 мянга, Улаанбаатар хотоос 1104 км зайтай оршдог.
Завхан аймаг нь өөрийн үүсэл хөгжилийн өвөрмөц түүхтэй юм. XYI зууны сүүл XYII зууны эхэн үед эртний монголын зургаан түг түмний нэг Халх түмэн арван хоёр отогтой гэх боловч үнэн хэрэгтээ таван отог халхчууд Өвөрлөгч нутгат шилжин нүүж Арын угуул нутагт долоон отог үлдсэн ажээ. Энэ долоон отог Халхын гурван аймгийг бүрдүүлсэн юм. Халхын зүүн гарт Түшээн хан, Сэцэн хан, Засагт хан аймгийн гэх гурван том засаг захиргааны нэгж XYI зууны сүүл орчимд бүрэлдэн тогтжээ. Үүнээс үзэхэд Засагт хан аймгийн эх үүсвэр энэ үеээс баттай тавигдсан гэж үзэж болно. Энэ үед Гэрсэнз Жалайр Хунтайжийн ахмад хөвгүүн Ашихай Балдан Хунтайж, дэд хөвгүүн Ноёнтой Хатанбаатар, зургадугаар хөвгүүн Далан хөндлөн, долдугаар хүү Самуйбуймаа нар хан ширээг өв залгамжлан сууж байжээ. Ийнхүү 1923 оны сүүлчээр засаг захиргааны нэгжийг ул сууриар нь нэрлэхэд Бишрэлт, Засагт хан аймаг, Хантайшир уулын аймаг нэртэй болж 20 хошуу, 4 шавь нь уул усны нэрээр нэрлэгдсэн сумууд болсон ба хоорондоо нэгдэж зарим нь салжээ. 1931 онд хошуудыг татан буулгаж олон аймаг байгуулах хүртэл оршин тогтносон юм. 1931 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Хантайшир уулын аймгийг татан буулгаж Завхан аймгийг байгуулах шийдвэр гарав. Хантайшир уулын аймгийн Нөмрөг уулын хошуу /Хуучин Засагтхан аймгийн Цогтой вангийн хошуу/, Цэцэн сартуул хошуу /хуучин Засагтхан аймгийн Цэцэн сартуул вангийн хошуу/, Гурван сйахан Жаргалант/ хуучин Засагтхан аймгийн Баатар вангийн хошуу/, Цэцэрлэгмандал уулын аймгийн Отгонхайрхан уулын хошуудаас /хуучин Сайн ноён хан аймгийн Хошууч мэргэн засгийн хошуу/ анх Завхан аймгийг байгуулжээ. Үүнээс хойш завхан аймгийн бүтэц бас өөрчлөгдсөн бөгөөд 1931 онд дахин салж одоогийн Говь-Алтай аймаг, 1933 онд Завхан аймаг нийлж 1940 онд дахин салж одоогийн Говь-Алтай аймгийг байгуулсан ба 1942 онд Гурвансайхан Жаргалант уулын хошуунаас үүссэн Хөхморьт, Дэлгэр, Баян-Уул сумууд Завхан аймгийн харъяалалаас гаргаж шилжүүлэн өгчээ.
Газар зүй
Завхан аймаг нь Хангайн нурууны баруун хэсгийн их уулархагт оршино. Хамгийн өндөр цэг нь Отгонтэнгэр уул (3905 м). Нутгийн ихэнх хэсэгт герцины боржин, перм, дөвөн, карбоны галавын гүний чулуулаг тархжээ. Аймгийн нутагг Зэс (Оюут) болон барилгын материал бий.
Завхан аймгийн нутагт Идэр, Завхан, Тэс, Хүнгүй голууд, тэдгээрийн цутгал олон гол мөрд, Хар нуур, Тэлмэн, Ойгон, Цавдан, Холбоо зэрэг олон нуур оршдог, Отгонтэнгэр, Баянзүрх, Улаанхаалга, Зарт, Хожуулын рашаан зэрэг олон рашаан ус бий.
Амьтан ургамал
Нутгийн уулархаг хэсэгт уулын тайгын хөрс, баруун хэсэгт элс, Өмнөд хэсгээр нь хээрийн хүрэн хөрс тархжээ. Нутгийн хойд ба зүүн хэсэгт ой тайга, өмнөд хэсгээр нь хээрийн хүрэн хөрс тархжээ. Нутгийн хойд ба зүүн хэсэгт ой тайга, өмнөд хзсгээр нь хээрийн ургамал тархжээ. Завхан аймгийн нутагт ойн баавгайн, гахай, говийн хар сүүлт гэхчилэн олон байгалийн бүсийн амьтан амьдардаг байжээ.
Аж үйлдвэр
Газар тариалан бага хөгжсөн. Завхан аймагт барилгын хүнсний машин засварын үйлдвэрийн газрууд бий. МУИС-ийн салбар Эдийн засгийн дээд сурууль ажилладаг. Завхан аймагт ОХУ-руу гарах хилийн боомт Арцсуурь Тэс сумын нутагт бий.
Сумд
Аймгийн төвөөс сумд хүртлэх зай
• Алдархаан сум 32
• Асгат сум
• Баянтэс сум 290
• Баянхайрхан сум 255
• Дөрвөлжин сум 143
• Завханмандал сум 167
• Идэр сум 75
• Их-Уул сум 224
• Нөмрөг сум 152
• Отгон сум 128
• Сантмаргац сум 292
• Сонгино сум 232
• Тосонцэнгэл сум 181
• Түдэвтэй сум 196
• Тэлмэн сум 122
• Тэс сум
• Ургамал сум 236
• Цагаанхайрхан сум 44
• Цагаанчулуут сум 97
• Цэцэн-Уул сум 247
• Шилүүстэй сум 135
• Эрдэнэхайрхан сум 115
• Яруу сум 56