Чөлөөт цаг
Тэсийн голын шандаст хурдан хүлгийн талаар сонсоогүй монгол хүн гэж бараг үгүй биз. Тэсийн голын хэмээх тодотгол бүхий адуу Завхан аймгийн Баянтэс, Тэс, Асгат, Баянхайрхан, Нөмрөг, Тэлмэн, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Увс аймгийн Баруунтуруун, Зүүнговь, Тэс сумдад үржүүлж буй хэмээх мэдээ буй бөгөөд шилмэл сүрэг нь манай аймгийн Баянтэс суманд буй ажээ.