Otgontenger.mn
ЗАЗОХТ
Үйл явдал:
ЗАЗОХТ » Эрдэм шинжилгээний хурал 5 сарын 12-нд амжилттай боллоо
ЗАЗОХТ » Эрдэм шинжилгээний хурал 5 сарын 12-нд амжилттай боллоо
ЗАЗОХТ » Эрдэм шинжилгээний хурал 5 сарын 12-нд амжилттай боллоо
ЗАЗОХТ » Эрдэм шинжилгээний хурал 5 сарын 12-нд амжилттай боллоо
ЗАЗОХТ » Эрдэм шинжилгээний хурал 5 сарын 12-нд амжилттай боллоо
ЗАЗОХТ » Эрдэм шинжилгээний хурал 5 сарын 12-нд амжилттай боллоо
ЗАЗОХТ » Эрдэм шинжилгээний хурал 5 сарын 12-нд амжилттай боллоо
_
Нэвтрэх Бүртгүүлэх
17:02:10 PM
Пүрэв 02 : 23 : 2012
  • НҮҮР
  • МЭДЭЭ
  • ЯРИЛЦЛАГА
  • Фото
  • Видео
  • Хөдөлмөрийн бирж
  • Зар мэдээ
  • Алдартнууд
  • Завхан аймаг
  • ЗАЗОХТ
Улиастай Алдархаан Асгат Баянхайрхан Баянтэс
Дөрвөлжин Завханмандал Идэр Их-Уул Нөмрөг
Отгон Сантмаргац Сонгино Тосонцэнгэл Түдэвтэй
Тэлмэн Тэс Ургамал Цагаанхайрхан Цагаанчулуут
Цэцэн-Уул Шилүүстэй Эрдэнэхайрхан Яруу
  • Улс төр
  • Бизнес
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Боловсрол
  • Технологи
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Спорт
  • Байгаль орчин
  • Чөлөөт цаг
Otgontenger.mn:
Мэдээ илгээх Facebook Twitter RSS
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
   Нэмэгдсэн: 2011-11-04 14:52

Завхан аймгийн Дуучин Нарантуяа ийн Сүлдэнд Мөнхөрсөн Морьд тоглолт боллоо


 

Мэндчилгээ

 

         Эрхэмсэг ноёд, хатагтай та бүхнийхээ гэгээн оюун, билэгт сэтгэлийн тань түмэн амар амгаланг айлтгъя...! Урлаг хэмээхөндөр гал голомттой их айлд дуун цацал өргөсөөр, ДУУЧИН хэмээх алдрыг хүртэж байгаадаа түмэнтээ бахархахын сацуу ардтүмэн та бүхэндээ олон сайхан дуунуудыг хүргэж, уран бүтээлийн замд эргэлт буцалтгүйгээр орж, дуулсаар яваа дуучин бүсгүй би СҮЛДЭНД МӨНХӨРСӨН МОРЬД тоглолтоо аадар шиг шаагихалга ташилтын нижигнэсэн дуунд, сэтгэл зүрхээрээ дэмжиж буйитгэл дээр тань дэлгэн тавьж байгаадаа туйлаас их баярлажбайна.

 
Адуу хэмээх гайхамшигтай тэнгэрлэг амьтдын торгон жолоо дор, хаа холын домгоос алдар цууг магтан дуулж, аз хийморийг урин дуудсан монгол морьдын хатираанд, уярал хайрыг хөглөсөн зүрхний төвөргөөнөөр, сэтгэлийг долгисуулах дуун аялгуутай энэүдэш та бүхнийг гүн хүндэтгэлтэйгээр хүрэлцэн ирж, саатан сууж, тухлан үзэхийг урьж байна. 
 
ДУУЧИН ЛАМЖАВЫН НАРАНТУЯА
 
            Жаахан шарга хэмээх алдарт хүлэг будрын чулууг түшээд босоогоороо нөгцсөн гэдэг. Аргагүй шүү дээ, амьтны жамаар халиагүй энэ хүлэг бусдаас онцгой болоод л тэр байх... Сүүлнийхээ хялгасаар домгоо бичиж үлдээдэг, эрдэнийн дээд молор эрдэнэ гэж адуун сүргээ монголчууд дээдлэн шүтдэг. Хэдүй ном шашдирын хуудаснаа бичиглэн үлдэх, ард түмний сэтгэлийн гүнээ дурсагдан хуучлагдах түүхээ өөрөө л бүтээдэг адуун сүрэг гэдэг гайхамшигтай, тэнгэрлэг, эгэлгүй амьтад билээ. Түүх эдгэрч, домог бүдгэрсэн ч хүний сэтгэлийн зөн билиг өөрөө мартагдаж, элэгдсэн бүхнийг амирлууах хүч тамирыг агуулдаг гэдэг.
 
          Тэгвэл Монгол морьдын домгийг он цагийн өмнөөс тодруулан авчирч, нутгийн бүлээн хээлнээс наашлуулан уралдуулж, найр наадмын түрүүнд эрчүүд нулимсаа барилгүй алдаж унагадаг, шандас, хурд, гүйдлээрээ халхын эрсийн нөхөр болж, хийморь, цог золбоогоороо бусдад гайхагдсан адуу хэмээх эгэлгүй амьтан, тэр дундаасаа морьдын тухай дуулж явах ховорхон хувь тавиланг нэгэн дуучин бүсгүйд илгээсэн байна.
 
Яруу найрагч Батсүрэнгийн Урангоо /Эгэл амьдрал эгэлээрээ агуу номоос/ 
 
           СҮЛДЭНД МӨНХӨРСӨН МОРЬД тоглолтонд  Л. Нарантуяагийн багш морины хэмээх алдаршсан Ж. Нансалмаа /МУГЖ/, Завхан аймгаараа овоглосон С. Батсүх /МУГЖ/, У. Далантай /МУГЖ/, хөтлөгчөөр яруу найрагч Ш. Гүрбазар /МУСГЗ/, Очирваань уул холбооны уран бүтээлчид, Төмөр замын дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид оролцоно.
 
Тоглолт: Монгол бөхийн өргөөнд: 2011. 11. 03. 19. 00.
 
Утас: 99056229, 96610687, 93064306, 88008149
 
         Жич: Дуучин Л. НАРАНТУЯА, П. Бямбахүү хамтран анхны тоглолтоо 2009 онд "АДУУН ЗАЯА, АМИН ЗАЯА" нэртэйгээр Монгол бөхийн өргөөнд тоглогдож, ард олондоо дуун цацлаа өргөсөн.
 
Саяхан Л. Нарантуяа МУСТА цолоо угааж, СҮЛДЭНД МӨНХӨРСӨН МОРЬД нэртэй CD-ний баяраа тэмдэглэж, анд нөхөд, ах дүү, аав ээж нараа цуглуулж нэгэн үдшийг өөртөө зориулсан байна.
 
 
 
эх сурвалж:  http://gadas.blog.gogo.mn


Сэтгэгдэлүүд

Нийтэлсэн munkhgerel


Завхан аймгийн Дуучин Нарантуяа ийн Сүлдэнд Мөнхөрсөн Морьд тоглолт боллоо
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 2 р сургуулийн Багш нар клуб байгууллаа
Dream Life Уянга дууны алтан намар
Монголын үзэсгэлэнт байгаль
Улс төр | Бизнес | Эдийн засаг | Нийгэм | Боловсрол | Технологи | Эрүүл мэнд | Соёл урлаг | Спорт | Байгаль орчин | Чөлөөт цаг

Otgontenger.mn By ZAZOHT
Бидний тухай | Нийтлэлчид | Сурталчилгаа байршуулах | Тусламж | Холбоо барих
© 2011 www.otgontenger.mn