
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн
Багш нар клуб байгууллаа.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн багш нар саяхан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэр мөрөн цагцолбор” сургуульд зочилж туршлага судалж яваад ирлээ. клуб байгууллаа. Сургалтын менежер О.Нацагдоржоор ахлуулсан багш нар “Дэлгэр мөрөн ” сургуулийн сургалтандаа хэрэглэж байгаа Мультмедиа сургалтын технилогтой танилцаж өөрсдийн сургалтандаа нэвтрүүлэхээр боллоо.
Тус сургуулийн багш нар ганзага дүүрэн явж ирсэний дараагаар сургуулийнхаа багш нарын санаачлагаар “Залуус” хэмээх клуб байгуулан ажиллаж эхлээд байна. Клубын анхны ажил нь “Хамтдаа хийж бүтээцгээе” уриан дор сургуулийнхаа хичээлийн гурван байрыг багш, ажилчид, сурагчид эцэг эхчүүдийг тусламжтайгаар бүрэн тохижуулж дуусаад байна одоо тус клуб “Цаг бол алт” уриан доор нэг ч цагийн таслалтагүй, нэг ч минутын хоцрогдолгүй сургууль болохоор нэг сарын аян зарлан ажиллаж байна. 2-р улиралаас эхлэн тус сургуулийн багш нар өөрсдийн дүрэмт хувцастай болж байгаа юм байна. Дашрамд дурдахад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 2-р сургууль нь 1100 гаран сурагчидтай, 100 шахам багш, ажилчидтай, өөрийн дотуур байртай аймагтаа эхний 3-т орох томоохон сургууль юм.
Дайртан овогт Базарсадын Баярсайхан
2011.11.03