Английн Премеьр лигийн 10-р тойргийн сүүлчийн тоглолт урьд шөнө болж өнгөрлөө. Уг тоглолт нь Ньюкасл Юнайтэд 3:1 харьцаагаар Сток Ситиг хожлоо. Тэд Челсиг ардаа орхиж хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэж байна. Алан Пардьюгийн баг одоогоор нэг ч хожигдолгүй, 6 хожил, 4 тэнцээтэйгээр гайхалтай амжилттай яваа билээ. Тун сайн формтой байгаа Ньюкаслийн довтлогч Демба Ба энэ тоглолтонд хет-трик хийв.
Тоглолтын нэгдүгээр үед Демба Ба хоёр гоол оруулсан бөгөөд цаг дуусахаас 15 минутын өмнө Жонатан Уолтерс торгуулийн цохилтоор тооны харьцааг 1:2 болгож , ойртуулжээ. 81 дэх минутад Демба Ба дахин нэг гоол оруулсанаар энэ улирлын хоёрдах хет-трикээ хийлээ.
Ньюкасл Юнайтад 22 оноотой Челсигээс 3 оноо илүү, Манчестер Юнайтедаас нэгхэн онооны зөрүүтэй боллоо.
Английн Премеьр лигийг 10-г тойргийн дараагаар Манчестер Сити 28-н оноотойгоор итгэл төгс тэргүүлж байна.