Тропосфер

Атмосферийн давхаргыг хэд хэдэн үе болгон хуваадаг бөгөөд үе болгонд харгалзах хийн параметрүүд тодорхой нэг хууль зүйд захирагдана. Атмосферийн бүтэц нь хугацаа болон орон зайн хувьд тасралтгүй өөрчлөгдөж байдаг нийлмэл бүтэцтэй орчин юм. 60 км өндөрт орших атмосферийн их нягтралтай хэсгийг нейтросферийн давхарга гэнэ. Нейтросферийн давхарга нь нейтраль атом, молекулын төрөл бүрийн хийн хольцоос тогтсон атмосферийн хамгийн их нягтралтай давхарга-тропосферийг өөртөө агуулдаг. Тропосфер нь дэлхийн гадаргын ойролцоо орших атмосферийн доод үе давхарга бөгөөд дэлхийн өргөрөгөөс хамаарч түүний үе давхаргын өндөр өөр өөр байдаг. Тухайлбал: туйлын өргөрөгт 8-10 км, дундад өргөрөгт 10-12 км, тропикийн буюу халуун бүсийн өргөрөгт 16-18 км өндөрт оршдог. Тропосферийн үе давхаргын хийн хольц дахь усны уур нь цаг уурын онцлогоос ихээхэн хамаарах бөгөөд өндөр ихсэхэд огцом буурдаг онцлогтой. Тропосферийн нэг үндсэн шинж чанар нь өндөр ихсэхэд түүний температур буурдагт оршино. Тропосперийн температурын дундаж бууралт 1 км тутамд 6 градус байдагбайдаг бөгөөд түүний доод давхаргад 1 км тутамд 5, дээд давхаргад 7 градусаар буурдаг. Топосферийн дээд давхаргын жилийн дундаж температур нь туйлын өргөрөгт -550, халуун бүсийн өргөрөгт -800 байдаг. Тропосферийн дээд давхаргын хязгаарт температур өндрөөс хамаарч буурах нь зогсдог. Тропосферийн давхаргын температур өндөр ихсэхэд буурдаг нь түүний үе давхарга нь нарны цацаргын хувьд бараг тунгалаг орчин учираас нарны энергийг шууд нэвтрүүлж үүний улмаас тропосферийн давхарга нарны цацаргын улмаас бараг халдаггүй. Нарны энергийн үндсэн урсгал дэлхийн гадаргыг халааж дэлхийн бөмбөрцгийн халсан гадарга нь тропосферийг доороос нь дээш халаана. Тропосферийн халах процесст конвенцийн үзэгдэл онцгой нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл дэлхийн бөмбөрцгийн яг залгаа оршиж буй агаарын масс нь харьцангуй их халсан байх бөгөөд энэ нь дээшээ дэгдэнэ. Дээшээ дэгдсэн халуун агаарын орон зайг хүйтэн агаар эзлэх бөгөөд энэ нь өөрөө халж дээшээ дэгдэх гэх мэтээр агаарын урсгалын шилжилт тасралтгүй явагддаг. Эндээс үзэхэд тропосфер нь доороос дээш халах бөгөөд дэлхийн гадарга харилцан адилгүй халсны улмаас дэлхийн гадарга дээр даралтын зөрөө үүсч, их даралт үүссэн газар нутгаас бага даралт үүссэн газар нутаг руу агаарын урсгал шилжилт явагдах ба мөн агаарын масс босоо чиглэлд шилжин өөрчлөгдөх процесс тасралтгүй явагдана. Тропосферийн давхарга дахь температурын өөрчлөлтийн горим нь эдгээр процессын давхарга өндөр нь хэдий бага боловч агаарын бүх массын 4/5 буюу 80% нь тропосферт оршдог онцлогтой.
